Монголын шилжилтийн уеийн салшгуй дагалдагчид – ядуурал, ажилгуйдэл: тэдгээрийг бууруулах узуулэлт болон боломжууд

30 апреля 2015, Бадараев Дамдин

Шилжилтийн уеийн нийгэмд иж бурэн шинж чанартай оорчлолт гарч, хун амын амьжиргааны тувшинд нолоолдог. Социалист систем задарсаны дараа Монгол нь ардчилал, чолоот зах зээлийн зарчим дээр ундэслэсэн, тор байгуулалтын чанарын хувьд шинэ, омно танихгуй хэлбэртэй болсноор нийгмийн амьдралын бух салбарыг хамарсан «турбулент бусэд» шилжсэн. Феодалаас социализмд донгож саяхан алхан орсон улс орны ихэнх иргэдэд хувьд шинэ системийн зорилт болон амласан баялагууд алс холл, хуртэлц муутай байжээ. Улс тор, нийгмийн салбар чанарын гаж оорчлолтийг (деформация) гарсан нь эерэг ч, сорог ч ур дагаврыг авчирсан. Тор нийгмийн салбарт, юуны омно, маш оргон сорог ур уршигтай тулгарсан: ажилгуйдлийн осолт, хун амын амьжиргааны тувшний бууралт, гэмт хэрэг уйлдлийн осолт нь уйлдвэрлэл, ходоо аж ахуй, ардын аж ахуйн бусад салбарт бутцийн гаж оорчлолттэй холбоотой байсан. Онгорсон зууны 90-д оны эхэнд инфляцийн осолт 300 дахинаас дээш хурдацтайгаар осч, улс тор, эдийн засаг, нийгмийн салбарт сайтар толовлоогуй (непродуманные) оорчлолт, туршлагуудын арга хэмжээ улс орны нийгэм-эдийн засгийн байдлыг эрс бууруулсан. Монголын нийгмийн тулгамдсан асуудал (проблемное поле) болох тууний зах зээлийн эдийн засгийн салшгуй дагалдагчид - ядуурал, ажилгуйдэл хоероор илэрхийлэгдэж байгаа нь ихэнх постсоциалист уеийн улс орнуудын жишиг юм.

         Монголд ядуурал, ажилгуйдлийн тувшинг тодорхойлох арга олон улсын практикт тогтоосон дурмийн дагуу боловсруулагдаж (унифицированный), анх 1991 онд ядуурлын тувшинг тогтоох ундсэн узуулэлтээр амьдралын доод хэмжээ авч уздэг байсан. Тухайн бусэд тогтоосон амьжиргааны доод тувшинд хурэх буюу туунээс доош байрыг эзэлсэн дундаж орлоготой этгээд ядуу ангилалд орно. Туунчлэн амьдралын доод хэмжээний хагаст хурэх буюу туунээс доош хувийг эзэлсэн орлоготой этгээд нэн ядууд багтана. Энэ одруудэд Монголын Статистикийн улсын хороо жил бур явуулдаг ажлынхаа хурээнд, нийт 11232 айл орхийг оролцуулан «Айл орхийн нийгэм, эдийн засгийн судалгаа» хэмээн туувэрлэсэн шинжилгээний ажлыг явуулахдаа, гишуудийн нас, хуйс, боловсролын тувшин, мэргэжил, орлого, зарлага зэрэг талаас судалж байна. 2006 оноос хойш ядуурлын тувшинг тогтоох аргачлал оорчлогдож, айл орхийн орлогын тувшин судалгааны ундсэн узуулэлт болсон.

         Ажилгуйдлийн тувшин нь нийт болон буртгэгдсэн гэсэн хоер торолд хуваагддаг. Эдийн засгийн хувьд эрчимтэй хун амын тооноос ажилгуйчуудийн ногдох хувийг тодорхойлж, ажилгуйдлийн нийт тувшинг гаргадаг бол, буртгэгдсэн тувшинд – улсын буртгэлийн байгууллагад ажилгуй гэж оорийгоо албан есоор буртгуулж, туунчлэн ходолмор эрхлэлт, нийгмийн дэмжлэг узуулэх улсын бодлогын арга хэмжээнд хуртдэг иргэдийг багтаана.

         Суулийн жилуудийн макро эдийн засгийн узуулэлтууд орчин уеийн Монголын нийгмийн байдлын тодорхой бус дайдлыг харуулж байна. Тус асуудлын янз бурийн аспектуудыг гунзгийруулсэн судалгаа хийхэд, хэд хэдэн нарийн онцлог харагдаж байгаа нь орчин уеийн Монголын нийгмийн шилжилтийн уетэй холбоотой.

         Эдийн засгийн узуулэлтээрээ Монгол нь хогжиж буй орнуудын тоонд ордог. Нэг хунд ногдох УНБ хэмжээгээр дэлхийд 155-р байр эзэлж байна. Ядуурал, ажилгуйдлийн тувшний узуулэлт тус тус 29, 8%, 7, 7% (87 мняган хун) эзэлж, харьцангуй ондор байгааг илэрхийлж байна. Суулийн 5 жилийн ажилгуйдлийн нийт, буртгэгдсэн тувшинг Хуснэгт 1 дээрээс узэж болно.

Хуснэгт 1. Монголын ажилгуйдлийн тувшний динамик, 2007-2011 он, %%[1]

Он

2007/2008

2009

2010

2011

Ажилгуйдлийн нийт тувшин

9,2%

11,6%

9,9%

7,7%

Ажилгуйдлийн буртгэгдсэн тувшин

2,8%

3,3%

3,3%

5,1%

 

Хуснэгтээс узэхэд, ажилгуйдлийн нийт, буртгэгдсэн тувшний хооронд заасан хугацаанд урвуу хэмнэг чанартай харьцаа ажиглагдаж байна. Статистикийн узуулэлтуудээс ажилгуй иргэдийн буртгэлийг зохицуулах ажилд эерэг хандлага гарсныг тодорхойлж байна.

         Суулийн жилуудийн Монголын хун амын ходолмор эрхлэлтийн динамикийг эдийн засгийн уйл ажиллагааны садбаруудаар Хуснэгт 2 дээрээс узэж болно.

Хуснэгт 2. Монголын ходолмор эрхлэлтийн байдал, 2008-2011 он, %%[2]

Эдийн засгийн уйл ажиллагааны салбар

Он

2008

2009

2010

2011

Ходоо аж ахуй

36,3

34,7

33,5

33,0

Бооний-ширхэглэсэн худалдаа

16,3

15,9

14,1

14,7

Уйлдвэрлэл

11,9

11,2

11,5

12,3

Барилга

6,4

4,9

4,7

5,0

Зам тээвэр, холбоо

4,4

7,8

8,8

7,3

Бусад

24,7

25,5

27,4

27,7

 

         Хамгийн эрс ялгаатай, туйлшрал дээр ундэслэсэн ажилгуйдэл, ядуурлын ондор узуулэлтууд шинэчлэл, оорчлолтийн бух явцад засгаас авч буй арга хэмжээг ургэлж дагаж байсан. Хууль тогтоох, захиргааны байгууллагуудын сонгуулийн сурталчилгааны уед зарим нэр дэвшигч, намын гартт ажилгуйдэл, ядуурлын асуудал улс торийн хэрэгсэл болж байсан. Бодит хэрэг дээрээ ажилгуйдэл, ядуурлын асуудал зарим уедээ барьцтай ур дунгуйгээр шийдвэрлэгдэж байсан нь статистикийн тоогоор батлагдана. Уунийг Монголын, гадаадын судлаачдын дугнэлт нотлож байна[3]. Монголын ШУА-ийн Философи, социологи, эрхийн хурээлэнгийн социологийн тасгаас 2006 онд хийгдсэн иж бурэн социологийн судалгааны дунгээр хун ам ядуурлын асуудлалд тодорхой бус унэлгээ огснийг харуулсан[4]. «Ядууралтай тэмцэх Засгийн газрын бодлого бодит хэрэг дээрээ хэр гуйцэтгэгдсэн бэ?»  гэсэн асуултанд оролцсон хун амын 49,2% нь: «зовхон аман дээр», 24, 4% - «энэ ажил донгож эхэлж байна, ур дун гарах байх», 18,5 % - «харагдахгуй байна», 7,9 % - «тодорхой алхмууд хийгдэж байна» гэсэн хариуг огчээ. Туунчлэн судалгаанд оролчогчдийн 1/3 нь «засгийн газрын зугээс ядууралтай тэмцэх ажилд хангалттай анхаарал огохгуй байна», «автагдаж буй арга хэмжээг шударгад тооцохгуй» гэсэн хариу огсон. Туунчлэн 61,5 % респондент нь «…хичнээн ихээр хусээд ч ажил олох боломжгуй», 68,8 % нь ажилгуйдлийн тувшинг бууруулах, ажлын байрны тоог нэмэгдуулэх г.м. ажлын сул ур дунгийн щалтгаанаар ажлын доод цалинг заасан.

         Монголын нийгэмд ажилгуйдлийн тувшний осолт, туунээс ууссэн (производное) ядуурлын тувшин  нийгэм-эдийн засгийн сорог ур дагаврын бухэл бутэн иж бурдлийн урьтал нохцол болж байна, уунд:

1.    Улсын эдийн засгийн байдлын узуулэлтийн бууралт (УДБ, татварын хураамжийн орлого, ажил эрхлэлтийн бодлого хэрэгжилтийн зарлага г.м.)

2.    Хун амын амьжиргааны тувшний уналт.

3.    Амьдралын шаардлагаар хун амын ходооноос хот шилжилтийн ур дунд бий болсон зарим газрын нягт суурьшилт.

4.    Гэмт хэрэг уйлдлийн тувшний осолт.

5.    Ходолмор эрхлэх насны залуучуудын гадаад руу чиглэсэн шилжилт.

6.    Эруул мэндийн чанартай уйлчилгээ авах боломжгуйгээс шалтгаалсан хун амын овчлогчдийн тувшний осолт.

7.    Нийгэмд согтууруулах, мансууруулах бодисын хэрэглээний осолт.

8.    Гэр бул салалтын тувшний осолт.

9.    Нийгэмд сорог нолоо узуулж буй нийгэм-сэтгэл зуйн болон бусад хучин зуйлс.

Онгорсон зууны 90-д оны шилжилтийн уед Монголын ажилгуйдлийн узуулэлт долгионы шугамаар явж, 1994 онд 8,7 % буюу дээд цэгтээ хурч, 1999 онд 4,6 % хуртлээ буурсан[5]. 1997 онд улс оронд ажилгуйчуудийн даатгалыг шинээр нэвтруулж, уунд ажилгуйдлийн тэтгэмж олгож, мон мэргэжлийн сургалт, дахин сургалтыг зохион байгуулсан. 1999 оны 5 дугаар сард УИХ (Монголын парламент) Ходолмор эрхлэх тухай хууль, 2001 оны 4 дугээр сард Ходолмор эрхлэлтийг дэмжих тухай хуулийг тус тус батлаж, суулчийн хуулинд торийн бодлогын зарчмыг тодорхойлж, ходолмор эрхлэлтийн удирдлага, зохион байгуулалтын хэлбэр, торлийг тодорхой заасан. 2002 онд Ажиллах хучний экспорт, гадаадын ажиллах хуч, мэргэжилтэн хулээн авах тухай тусгай хуулийг батлаж, тус хуулийн дагуу салбар, ГХО-ын хэмжээ, дурмийн сангийн хэмжээ, тухайн уйлдвэрт ходолмор эрхлэгчдийн нийт тоо зэргээс хамааран гадаадын ажилтан, мэргэжилтний тоо 5-90% хэлбэлзэж болно гэж тэмдэглэсэн. [6] 2000-аад оны узуулэлтээр ажилгуйдлийн тогторгуй тувшний хандлага ажиглагдаж, нийт болон буртгэгдсэн тувшний хооронд томоохон ялгаа хадгалагдаж байсан.

1994 онд Монголын Засгийн газрын зугээс «Ядуурлыг багасгах ундэсний хотолбор»-ийг батлаж, тууний хэрэгжилт нийслэл, аймаг, сум болон захиргааны хамгийн жижиг нэгж баг зэрэг бух тувшинд эхэлсэн. 1995 онд Дэлхийн Банк «Монгол улс: шилжилтийн эдийн засгийн ядуурлын унэлгээ» нэртэй ядуурлын асуудлын судалгааг анх удаагаа Монголд явуулсан. 1995, 1998, 2002-2003 онд Монголд хун амын ядуурлын асуудлын талаар туувэрлэсэн шинжилгээ хийгдэж, ууний дотор айл орхийн орлого, зарлагын асуудал, амьдралын доод хэмжээ тодорхой авч узсэн[7]. 2002 оноос хойш Монголын Засгийн газар Дэлхийн Банктай хамт нийслэл Улаанбаатар болон бусад аймагт «Тогтвортой амьжиргаа» нэртэй 12 жилийн тослийн хэрэгжилтийг эхлуулсэн.

Боловсрол, эруул мэнд, нийгмийн дэд бутцийн салбарт эерэг оорчлолтийг гаргах, нийгмийн уйлдвэрлэлийн системийг боловсронгуй болгох, уйлдвэрлэлийн ашиг хуваарилах, нуудэлчин-малчдыг байгалийн гамшигт бэлэн байдалтай байлгаж сургах, мон тэднийг шилжилт ходолгооний шинэ нохцолд жижиг бизнес эрхэлж явуулах чадварыг бий болгох талаар торийн зугээс энэ бухэн ажлыг хангах нь тус тослийн зорилго юм. Зарим судалгаагаар, Монголын ядуурлын тувшинг айл орхийн орлогын байдлаас авч уэвэл, энэ нь 36% эзэлсэн. Хэрэв хун амын орлогод оор хучин зуйлсийг нэмж, орчин уеийн Монголын нийгмийн сорог характеристик анхааралдаа авбал, улс орны хун амын 70%-иас дээш хунийг ядуугийн ангилалд хамруулж болно. 2007-2008 онд Монголын айл орхуудийн нийгэм-эдийн засгийн байдлын улсын судалгаагаар ядуурлын дундаж тувшин 35, 2% буюу 930, 0 мянган хун ядуугийн ангилалд багтсан.

Монголын ядуурлын шалтгаанд дараах хучин зуйлсийг нэрлэж болно: [8]

1.    Шилжилтийн уеийн онцлогтой аж уйлдвэрлэл, уйлдвэрлэлийн салбарын бутрал (развал).

2.    Залуучуудын ажил эрхлэх маш бага боломж, тууний улмаас сурагчдыг дунд сургуулиас гаргаж, мал аж ахуйн ходолмор эрхлуулэх явдал.

3.    1990-д оноос хойш эхлэн нийгмийн эмзэг булэгт тороос нийгмийн тусламж, дэмжлэг узуулэх тувшин илд буурсан.

4.    Сайтар бодолгуйгээр (необдуманные) ихэнх иргэд банкнаас зээл авах боломжийг буруу ашиглах.

5.    Хун амын ажлын холс, инфляцийн тувшний таагуй харьцаа, эдийн засгийн хогжлийн удаашралттай явц г.м.

Ядуурлын тувшингээр хот газар хогжсон тов болон ходоо нутаг хоорондоо эрс ялгаатай богоод 26,6%, 33,3 % тус тус эзэлж байна (2011 оны суул). Уунээс гадна, ядуурлын асуудал нийслэлд, тууний зах руу илуу тод илрэгдэж байгаа нь энд ходооноос шилжигчид олноор оршин сууж байна. Статистикийн узуулэлтээр, гэр хороололд ядуурал - 45%, хотын хороололуудад - 15% тус тус эзэлдэг. Ядуурлын тувшний ялгааны хучин зуйлийн дахиад нэг нь Монгол улсын нутаг дэвсгэрийг 4 бусэд хувааж, бус болгонд амьжиргааны доод тувшин, туунчлэн ядуурлын тувшинг тус тусад нь тодорхойлдог.

Хуснэгт 3. 2007-2011 оны Монголын ядуурлын тувшин, %%[9]

 

Бусийн нэр

Ядуурлын тувшин оноор, %%

2012 оны амьдралын доод хэмжээ, тогрогоор

2007-2008

2009

2010

2011

Баруун

47,1

48,7

51,1

30,2

115600

Хангай

46,6

55,2

51,9

38,9

116800

Тов

30,7

29,3

29,3

27,2

117500

Дорнод

46,7

43,8

40,6

34,3

113000

Улаанбаатар

21,9

26,7

29,8

23,5

126500

Улсын дундаж

35,2

38,7

39,2

29,8

-

 

Хэдийгээр амьдралын хэрэглээний сагсны бутцийн аргачилсан ундэслэлийг батласан ч гэсэн, тогтоосон амьдралын доод хэмжээ нь хун амынхаа янз бурийн булгийн хунсний болон хунсний бус бараа, уйлчилгээний хэрэглээний хамгийн доод стандартыг бурэн хангаж чадахгуй байна. Уунийг дагаад дилемм урган гарч байна – амьдралын доод хэмжээг оргох эсэх талаар, учир нь тууний хэмжээг осгох нь хун амын ядуурлын тувшний осолтийг дагуулснаар орчин уеийн Монголын нийгмийн хун амын амьдралын тувшин, чанарыг илэрхийлэх албан есны шинэ узуулэлт болж, уунээс тодорхой сорог ур дагавар улбаалж гарах болно.

Шилжилтийн уеийн Монголын нийгэмд ажилгуйдэл, ядуурал хоер тогтвортой байдал, тогтвортой хогжилд аюултай детерминант болж байна. Нийгмийн эмзэг булэг, ууний дотор ажилгуй, ядуучууд нь аюултай болон гэмт хэргийн чанартай уйл ажиллагааг эрхлэхэд хургэж байна. Жишээ нь,  уунд: эрдэс баялаг-туухий эд хууль бусаар олборлох, хулгай дээрэм, биеэ унэлэх г.м.

Орчин уеийн Монголын нийгмийн ходолмор эрхлэлтийн дэлгэрэнгуй хэлбэр нь – бараа зоох, зоовор, ачаа тээвэр, гадаадад ажиллах г.м., о.х. тусгай мэргэжил, бэлтгэл шаардаагуй уйл ажиллагааны торлууд амьдралын хунд байдалд орсон хумуусийн хийдэг ажилд тооцогддог. Хот газар хогжсон товуудэд уйлдвэрлэл бус салбарт ажил эрхлэгчдийн тоо нэмэгдэж байна.

Ондор ажлын холсний араас гадаад орон чиглэсэн Монголын иргэдийн шилжилт судлаачдын анхаарлыг татдаг. Орчин уеийн гадаад миграцийн практик харьцангуй ондор тувшинд хадгалагдаж байгаа нь Монголын Статистикийн улсын хорооноос гаргасан узуулэлт нотлож байна. Жишээ нь, нийт хун амын тоо 2 сая 811, 6 мянган хун гэж узвэл, 2011 онд хилийн чанадад 107 мянган иргэн байнга оршин сууж байсан. [10] Янз бурийн эх сурвалжаар, гадаадад амьдарч буй Монголын иргэдийн тоо 200 мянган хун хурч байна: Казахстанд – 65 мянган хун, Омнод Солонгост – 33 мянган хун, АНУ-д - 10 мянган хун, Германд – 8 мянган хун, Их Британд – 5 мянган хун, ОХУ-д - 3,5 мянган хун, БНХАУ-д – 2,5 мянган хун, Ирландад – 1,5 мянган хун, Польшид – 1 мянган хун тус тус ажиллаж г.м., уунээс шилжигчдийн 47% нь оорийн гэр булийн хамт амьдарч байна. 2010 онд Монголын иргэд гадаадаас эх орондоо 59,2 сая ам.доллар гуйвуулсан байна. [11] Дээр заасан узуулэлтууд гадаад миграцийн хандлага ойрын жилуудэд хадгалагдахыг харуулж байна.  Ач холбогдол бухий хучин зуйлд тооцогдох орсолдох чадвар, дасан зохицох чадвар хэмээх шинж чанаруудаас онцлоход, оор улсын нохцолд монголчуудын дасан зохицох чадвар потенциалыг тэмдэглэж, энэ нь амьдралын нуудлийн хэлбэрийн мянган жилийн туршлагаар тайлбарлагдана. Туунээс гадна, хууль тогтоох аспект сул, хун амын ихэнхийн амьдралын ондор биш тувшин хоер хучин хуйлууд Монголын иргэдэд хувийн ходолморийн чадвараа амжилттай хэрэгжуулэх, гадаад миграцийн ур дунд боловсрол эзэмшихэд хургэнэ. Авторын узснээр, хун амын миграци, ажиллах хучний чадвар хоер даяаршил, модернизаци, интеграцийн орчин уеийн уйл явцад монголчуудындасан зохицох гол суваг болж байна.

2012 оны эхэнд аж ахуйн уламжлалт салбар болох мал аж ахуйн салбарт 154,9 мянган гэр бул буюу 311,2 мянган малчид ходолмор эрхэлж, нийт 36 сая 335,8 мянган толгой мал эзэлж байв. Мал аж ахуйн хогжлийг дэмжсэн торийн дотоод бодлого малын тоог харьцангуй ондор тувшинд хадгалахад тусалж байгаа богоод хэдийгээр 2010 онд томоохон хучтэй зудын ур дунд янз бурийн унэлгээгээр 8 сая толгой унасан ч (2009 онд малын тоо 44 сая 23,9 сая толгой байсан), ходоо аж ахуйн салбар УДБ бутцэд 3-р байр буюу 13% эзэлж, уунд олборлох уйлдэвлэл – 21,7%, бооний-жижиглэн худалдаа – 18,9% тус тус эзэлж байна. [12]

Ажилгуйдэл, ходолмор эрхлэлт, ходооноос хот чиглэсэн миграцийн урсгал явагдаж байгаа нь улс оронд хунд сорог ур дагаварт хургэж байгааг илэрхийлж байна. Залуучуудын тоо багасаж, гэр булуудийн шилжилт ходоо орон нутгийн тогтвортой хогжлийг эвдэж, ходоо аж ахуйн уйлдвэрлэлийн бутээмжийн узуулэлт буурч байгаа нь шилжигчдийн насны онцлогтой холбоотой, уунээс 74% нь ходолмор эрхлэх чадвартай 15-64 насныхан, 26% - 0-14 насны иргэд эзэлж[13], ходооний хун ам багасахад уйлдвэрлэлийн хогжил хязгаарлагдаж, ходоогийн зах зээлийн хэмжээ багасаж, мон ходоо орон нутгийн хун амын нягтрал буурч, оргон удам газар нутаг «цоллогдож», малчид суурьшсан тал хээр нутгаа хаян явж байна.

Эдийн засгийн зарим салбарын хогжил ходолморийн явцад гадаадын ажиллах хуч оролцоход хургэж, ууний улмаас ажилд ороход орон нутгийн иргэдийн орсолдох чадварыг осгон хундруулж, санхуугийн хэрэгсэл гадаад руу чиглэж, ногоо талаас – мэргэшсэн ажиллах хучний нэмэгдэл ходолморийн хучний осолтод тусалж байна. Ходолмор эрхлэх газрын байгууллагуудын узуулэлтээр, 2011 оны 5 дугаар сарын байдлаар Монголд 6664 гадаадын иргэн ходолморийн уйл ажиллагааг эрхэлж, уунээс 3719 – БНХАУ, 585 – ОХУ, 367 – Омнод Солонгос, 270 – АНУ, 197 – Хойд Солонгос, 126 – Япон г.м. Гадаадын ажиллах хучний ихэнх нь эрдэс байлаг-туухий эдийн олборлох салбарт нийт 2488 хун, зам тээвэр, холбоо – 829 хун, барилга – 816 хун г.м. [14] Нэр бухий ollo.mnсайт дээр албан есны тоог хэд дахин давсан мэдээ гарсан байна: «….»[15](эх сурвалжаас ав) Хэрэв ийм эх сурвалжийн мэдээнд тулгуурлавал, Монголд хууль бусаар маш олон тооны гадаадын ажиллах хуч «хараар» ажиллаж байгаа нь ходолмор эрхлэлтийн салбарт тулгамдсан асуудал байгааг илэрхийлж байна.

Ходолморийн зах зээлийг хучтэй боловсронгуй болгох (оптимизация), ядуурлын асуудлыг шийдвэрлэхийн тулд Монголд ходолмор эрхлэх хотолборийн орчин уеийн технологи нэвтруулэх, дотоод нооцоо идэвхжуулэн чангаруулах (мобилизация), ГХО татах, сайн чанарын бутээгдэхууний хэмжээ, уйлчилгээг нэмэгдуулэх шаардлагатай. Монголын тусгаар тогтнолын 100 жилийн ойн баярын еслолын уеэр 2011-12-29-нд  Монголын Еронхийлогч Ц.Элбэгдорж гадаадад амьдарч, сурч байгаа нутаг нэгтнууддээ хандан нутагтаа буцах уриа зарласан нь  гадаадаас мэргэшсэн ажиллах хуч татах бодлого, Монголын хун амын демографийн хурдацтай осолтийг нэмэгдуулэхэд овормоц уйл явдал болсон. Оорийн иргэдээс гадна, Элбэгдорж бусад орнуудаас монгол туургатны толоологчдийг дуудаж урьсан[16].

         Ядуурлын тувшинг бууруулахад дараах арга хэмжээнууд туслана: зах зээлийн уйл явцад ядуу давхаргын хун амыг татан оролцуулах, эдийн засгийн осолтийн ур дунг шударга хуваарилах; ходолморийн чадвартай насны хун амын цалингийн тувшин, мэргэжил дээшлуулэх, шинээр бий болж байгаа ажлын байруудад залуучуудыг авах боломжийг сайжруулах; нэг талаас торийн болон нийгмийн байгууллагуудыг, ногоо талаас, ажил олгогчдыг татан оролцуулан ядуурлын тувшинг бууруулах байгууллагаа хоорондын уялдаа холбоо, ажлыг чангаруулах.

         Уунээс гадна, дэлхийн болон бус нутгийн зах зээл дээр бараа таваар болон эрдэс баялаг-туухий эдийн хэрэгцээ, саналын динамикийг нарийн тооцож ундэсний-бусийн онцлог бухий аж ахуйн багтаамж ихтэй салбаруудыг хогжуулж, уундээ их, дээд болон дунд мэргэжлийн сургуулийн тогсгогчдийн тоог эдийн засгийн уйл ажиллагааны салбаруудын мэргэжлийн хэрэгцээтэй тэнцвэржуулэхийг анхаарах хэрэгтэй. Монголд ходолдморийн зах зээлийн хамгийн том багтаамжтай торол нь нуудлийн мал аж ахуй, дунд – уйлчилгээний салбар болон торийн болон тосвийн байгууллагууд орж, хамгийн багад мэдээллийн технологи орж байна. Авторын узсэнээр, Монголын ходолморийн зах зээлийн тэнцвэрийг бий болгох хамгийн рационал, ур ашигтай зам нь – иргэдийн оорийн потенциалыг биелуулэхэд туслахад чиглэсэн, улс орны амьдралын тувшинг дээшлуулэхэд нохцол бурдуулсэн ходолмор эрхлэх орчин бий болгох, ходолморийн салбарт торийн зугээс баталгаа гаргахад чиглэсэн ур ашигтай нохцолуудийг макротувшинд бий болгож, ходолмор эрхлэлтийн асуудлын талаар торийн бодлогыг боловсронгуй болгох, хэрэгжуулэх нь ажлын нооцийг хогжуулэхэд хургэж, аажмаар ажилгуйдлийг багасгана.



[1] Монгол улсын статистикийн эмхтгэл (Статистический ежегодник Монголии). - Улаанбаатар, 2012. – С.119

[2]Мон тэнд. Х.116

[3] См.: Монголчууд социологийн судалгаанд (Монголы в зеркале социологии). – Улаанбаатар, 2007; Монголын нийгмийн оорчлолт (Трансформация монгольского общества). - Улаанбаатар, 2008. – 512 с.;  Грайворонский В.В. Реформы в социальной сфере современной Монголии. – М.: Институт востоковедения РАН, 2007. – С.155-166; Бадараев Д.Д. Социально-стратификационная структуранаселения Монголии и Республики Бурятия в изменяющемся обществе начала XXI в.(сравнительные аспекты). / отв.ред. Ю.Б. Рандалов. – Улан-Удэ: Изд-во Бурятского госуниверситета, 2011. – 172 с. AstrategyforpovertyreductioninMongolia. Ulaanbaatar, 2001 – 210 p.; Оюунбилэг Т. Ходооноос шилжин ирсэн малчдын эруул мэндийн уйлчилгээг хуртэх боломж, нохцол байдал (Возможности медицинского обслуживания скотоводов, прибывших из сельской местности) // Даяаршлын уеын соел ба миграци (Культура и миграция в период глобализации). Улаанбаатар, 2012. – С.147-154 и др.

[4] Монголчууд социологийн судалгаанд (Монголы в зеркале социологии). – Улаанбаатар, 2007. – С.28-34.

[5] Kh. Gundsambuu. Social stratification in contemporary Mongolian society. – Ulaanbaatar, 2002.– Р.146.

[6] Грайворонский В.В. Реформы в социальной сфере современной Монголии. – М.: Институт востоковедения РАН, 2007. – С.160

[7] Баасангэрэл Ж. Хун амын дотоод шилжих ходолгоон ба ядуурал (Улаанбаатар хотын жишээн дээр) (Внутренняя миграция населения и бедность (на примере Улан-Батора) // Даяаршлын уеын соел ба миграци (Культура и миграция в период глобализации). Улаанбаатар, 2012. – С.94

[8] Баасангэрэл Ж. Хун амын дотоод шилжих ходолгоон ба ядуурал (Улаанбаатар хотын жишээн дээр) (Внутренняя миграция населения и бедность (на примере Улан-Батора) // Даяаршлын уеын соел ба миграци (Культура и миграция в период глобализации). Улаанбаатар, 2012. – С.94

[9] Монгол улсын статистикийн эмхтгэл (Статистический ежегодник Монголии). - Улаанбаатар, 2012. – С.311

[10] Монгол улсын статистикийн эмхтгэл (Статистический ежегодник Монголии). - Улаанбаатар, 2012. – С.83

[11] Н. Галиймаа. Миграцийг эдийн засгийн агрегаци бухий загвараар тайлбарлахуй (Монголын жишээн дээр) // Даяаршлын уеын соел ба миграци (Культура и миграция в период глобализации). Улаанбаатар, 2012. – С.160

[12] Монгол улсын статистикийн эмхтгэл (Статистический ежегодник Монголии). - Улаанбаатар, 2012. – С.133

[13] Галиймаа Н. 1990-2010 онууд дахь хун амын дотоод миграци: Улаанбаатар хотын жишээн дээр (Внутренняя миграция населения в 1990-2010 гг.: на примере г. Улан-Батор) // Даяаршлын уеын соёл ба миграци. (Монголия на перекрестке внешних миграций) -  УБ., 2011. С.9

[14] Н. Галиймаа. Миграцийг эдийн засгийн агрегаци бухий загвараар тайлбарлахуй (Монголын жишээн дээр) // Даяаршлын уеын соел ба миграци (Культура и миграция в период глобализации). Улаанбаатар, 2012. – С.158

[15]  Монголд хүн амзүйн цoнx үе нээгдэв (В Монголии открылся период демографического окна) [Электронный ресурс] //http://www.ollo.mn (дата обращения 29.10.2011 г.)

[16] Монгольский Президент приглашает к переселению, в том числе, бурятских специалистов [электронный ресурс] – Режим доступа:http://gazeta.babr.ru/?IDE=101698.