Постсоциалист үеийн Монголын улс төрийн үйл явц: формал институтуудууд болон формал бус практик

5 марта 2015, Родионов Владимир

Энэ нийтлэл нь "Власть" сэтгүүлд нийтлэгдсэн, 2015, №2, Х.76-81.

Орчин үеийн Монгол нь ардчиллын транзит буюу ардчиллын шилжилтийн үеийн амжилттай тод жишээ болсон гэж олон тооны судалгаанд тэмдэглэгдсэн байдаг. [Гольман 2013: 15; Dierkes 2013; Fish 2001: 323-324; Sabloff 2002: 19]. Ийм үнэлгээний үзүүлэлт гаргахдаа улс төрийн үйл явцын формал буюү албан ёсны институтчлалын анализ судалгаан дээр үндэслэдэг заншилтай, үүнд чөлөөт сонгууль, эрх мэдэл хуваах зарчим, олон намч зарчим, улс төр болон иргэний чөлөөт эрх г.м. институтуудуудбагтана. Нэг талаас, хэдийгээр Монголын ардчиллын амжилт ньтомоохонд тооцогддог боловч, нөгөө талаас, тогтож байгаа улс төрийн системийн үр ашиг, эрх мэдэл барьж байгаа хурээнийхний хүн амынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлэх чадвар хийгээд улс орныхоо өмнө нүүрлэж буй чухал зорилтуудыг шийдэх зэрэг чадварууд нь байнга эргэлзээ төрүүлж байна. [Батчимэг 2014; Reeves 2011: 453-471; Rossabi 2005: 246-252]. Иймд Монголын улс төрийн амьдралын агуулгыг шинээр авч үзэхийг цаг үе шаардаж, формал институтчлал, ардчиллын хэм хэмжээ зэрэг  нь Монголын улс төрийн бодит байдалд хэрхэн нийцэж байгаад анализ хийж үзъе.  

Постсоциалист Монголын улс төрийн үйл явцын үндсэн тодорхойлолт  гэвэл засгийн газрын нэн тогтворгүй байдал юм. Энэ үзүүлэлтээрээ улс орон маш доогуур түвшинд хүрчээ. Сүүлийн 22 жилийн турш (анх 1992 онд Үндсэн хууль батлагдсан үеэс эхлээд) Монголын засгийн газрын тэргүүний суудлыг нийт 14 хун сольж үзсэн. (2014 оны 11-р сард шинээр томилогдсон Ч.Сайханбилэгийг оролцуулан) Үүнээс зөвхөн 2 ерөнхий сайд нь (П. Жасрай, Н. Энхбаяр нар) хуулинд заасан хугацаандаа багтаж, о.х. 4 жилийнхээ хугацааг дуустал ажилласан. Харин бусад тэргүүн нь хугацаанаас өмнөсуудлаасаа огцрохдоо нам хооронд буюу намын дотоод асуудлаас шалтгаалсан байжээ. Иймд Монголд ерөнхий сайдын томилолтын дундаж хугацаа 2 жилээс бага байна.

Нэн тогтворгүй байдлын хүчин зүйлийн нэг нь эрх мэдлийн салаа хоорондын харилцан үйлчлэлийн үндсэн хуулийн механизмын үр ашиггүй байгаад оршиж байна.Үндсэн хуулийн дагуу Монгол нь парламентын засаглалтай орон. Ерөнхий сайд нь шинээр сонгогдсон Улсын Их Хурал болох парламентын гишүүдээс сонгогддог. Гэхдээ сонгодог парламентын засаглалтай улс орнуудаас ялгаатай талыг тэмдэглэвэл, шинээр томилогдсон засгийн газрын тэргүүн нь өөрийн кабинетыг бүрдүүлэх эрхгүй байдаг. Энэхүү онцгой эрхийг  парламент өөрөө эдэлж, харин тодруулж өгвөл, сонгуулиар ялсан улс төрийн намууд болон намын дотоод фракцууд давуу эрх эдэлнэ[1].

Ийм механизм нь ерөнхий сайдын ажлын чадварт дараах байдлаар нөлөөлдөг: засгийн газрын үйл ажиллагааг ашигтайгаар чиглүүлэх эсвэл сайдуудынхаа ажилд хяналт тавихзэрэг функциудыг нь эрс бууруулдаг. Үүнээс болж засгийн газрын зарим гишууд нь өөрийн байр суурь эсвэл үйлдлээрээ ерөнхий сайдын эсрэг байр шууд эзэлдэг. Дурьдвал, ерөнхий сайд Н.Алтанхуяг, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга хоёрын хоорондын төмөр замын салбарын тэргүүн зорилтын талаарх 2014 онд гарсан зөрчил тодхон жишээ болно[2].

Мөн эрх мэдлийн байгууллагуудын харилцан үйлчлэлийн механизмын  дахиад нэг зөрчилтэй талыг авч үзвэл, Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн  Их Хурлын гишүүн (депутат) болон сайдын албан тушаалддавхар томилогдох нэг иргэнийхосолсонэрхтэй холбоотой[3]. Жишээлвэл, 2014 онд огцорсон Н.Алтанхуягийн засгийн газрын бүрэлдэхүүнд 2 сайдаас бусад нь давхар парламентын гишүүд байсан. Иймээс гишүүний болон сайдын суудлыг зэрэг эзэмшиснээрээ нөлөө бүхий улс төрчдийн гар чөлөөтэй болж, хувийн хариуцлага, хувийн зохион байгуулалт, үйлдлийн хяналтаа хувь хүн заавал алдахад хүргэнэ. Яг үнэндээ энэхүү хэм хэмжээ нь ардчиллын засаглалын гол зарчим болох «эрх мэдлийн хуваарь»-ийн зарчмыг хатуугаарзөрчихөөс гадна, засгийн газрын тэргүүнийг өөрийн кабинетын сайд-гишүүдтэйгээ харьцах харьцаанд түүнийг эмзэг болгодог. 

Түүнээс гадна, Монгол улсын ерөнхийлөгч нь засгийн газрын үйл ажиллагаанд шууд оролцох эрхтэй. Монгол улсын Үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгч нь ерөнхий сайдын албан тушаалд дэвшигчийн нэрийг хүлээн зөвшөөрөх буюу эргүүлэн татах эрхтэй[4]. Үүнээс гадна, ерөнхийлөгч нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн даргын үүрэг гүйцэтгэж, тус байгууламж нь улс орны стратегийн чухал ач холбогдолтой асуудлыг авч хэлэлцэнэ. Жишээ нь, Таван Толгойн нүүрсний орд газрын ашиглалтын эрхийг орос, хятад, америк компаниудад шилжүүлэх тухай С.Батболдын засгийн газрын баталсан өмнөх шийдвэрт ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ҮАБЗ-ийн шийдвэрээр 2011 онд хориг тавьсан билээ[5].

Бодит байдал дээрээ гүйцэтгэх засаглалын эдлэх эрх засгийн газар, парламент, ерөнхийлөгч зэрэг үе шатуудын хооронд уушиж  алга болж байгаа нь төрийн бодлогын үр ашгийг бууруулж, төрийн үндсэн байгууламжуудын үйл ажиллагааг хариуцлагагүй, хяналтгүй болгож байна.

Монголын улс төрийн үйл явцын гол үзүүлэлт гэвэл, улс төрийн тэргүүлэх хүчинүүд нь намын зарчмыг хэрэглэн төр-захиргааны аппаратын байнгын «цэвэрлэгээ» хийж гүйцэтгэдэг.

1992 оны парламентын анхны сонгуулиас эхлээд Монголд улс төрийн хоёр гол хүчин болох Монгол Ардын нам (МАН) болон Ардчилсан намын (АН) хооронд тэмцээн явагдаж ирсэн. Энэ тэмцээний үр дүнгээр л аль намын гишүүд төрийн өндөр албан тушаалд томилогдох эсвэл төрийн томоохон үйлдвэрүүдийг толгойлох асуултанд хариу гардаг юм. (жишээ нь, «Эрдэнэт», «Улаанбаатрын төмөр зам», «Эрдэнэс Таван Толгой»).

Сонгуулийн дүнгээр нэг намын бүтэцтэй (1992, 1996, 2000 онуудад) эсвэл коалици бүрэлдэхүүнтэй засгийн газар байгуулагдсан өнгөрсөн туршлагаас авч үзвэл, шинэ парламентийн шийдвэрээр томилогдсон ерөнхий сайдаар толгойлуулсан дээд түвшний албан тушаалтнууд «нам бус» эсвэл «манайх биш» хандлагаар төрийн аппаратыг «цэвэршүүлж» байв.

Мөн өнгөрсөн үеийг сөхөж үзвэл, хэрэв сонгуулийн дүнгээр нэг нам нь дангаараа засгийн газрын кабинетыг бүрдүүлэх боломжгүй тохиолдолд (2004, 2008 онуудад) эвсэлийн засгийн газар байгуулагдаж, нам хоорондын урьдчилсан тохиролцоогоор, юуны түрүүнд, «цэвэрлэгээний» ажил хийхдээ, төрийн албан тушаалуудыг өөрийн намын гишүүддээ зориулан хуучин ажилчдыг ажлаас нь халдаг байжээ.

Албан тушаалд томилох шинэ механизм бий болсноор янз бүрийн шатны төрийн албан хаагчдыг өөрийгөө хамгаалахын тулд намын харъяалал, халамж хайхад хүргэсэн нь ажилд тэнцэхэд гол шалгуур болох мэргэжлийн чанарыг хоёрдугаарт тавьдаг болгосон. Үүний үр дүнд төрийн ихэнх албан тушаалд (сайдаас эхлээд доод тувшний үе шат хүртэл) мэргэжлийн чадвар тааруу, сонгуулиар ялсан намыг дэмжигч хүмүүсийг томилдог болсон. Тэдгээрийн гол зорилт нь шинэ албан тушаал дээрээ парламентаас тогтоосон 4 жилийн хугацаанд тухайн намын чиглэлийг үнэнчээрбаримтлан ажиллах зорилт юм. Мэдээжийн хэрэг,ийм байдал нь төрийн аппаратын үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчиж байгаагийн илрэл болохоос гадна, төрийн захиргааны ажлын үр дүнгийн үнэлгээнд сөрөгөөр нөлөөлнө. Төрийн захиргааны ажлын үр дүнгийн үнэлгээг гүйцэтгэгчдийн мэдлэг, ажлын тогтвортой байдал, өмнөх засгийн газрын хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн залгамж чанар (үүний дотор олон улсын хэмжээнд хүлээсэн үүрэг мөн багтана) зэргээр тодорхойлон авч үздэг.   

Иймд төрийн албаны үйл ажиллагаа нь гүн гүнзгийгээр улс төржсөн гэж хэлж болно (яамууд, агентлаг, хороо, төрийн байгууллагазэрэг үе шат болгон).

Үүний адил УИХ-ын ажлын аппарат мөн л энэхүү бий болсон механизмын сөрөг нөлөөнд автагдсан. Парламентын албаны бүрэлдэхүүнд мэргэжлийн чадвартай, нам бус ажилтнууд огт оролцож байгаагуй учраас улс төрчдийн зүгээс хууль батлах үйл явцыг дураараа ашиглахад суурь болгож, таатай нөхцөл бүрдүүлж өгдөг. Тухайн үеийн байдалд чанартай анализ хийж, хууль тогтоох бааз дээрээ сайн тулгуурлан ажлаа эрчимтэй явуулахын оронд парламентын тэргүүлэх фракциуд нь волюнтарист аргаар аливаа хуулийг шинээр батлаж, үүндээ популист лоозон өргөнөөр ашиглана. Жишээ нь, 1992 оноос эхлээд парламент нь ашигт малтмалын стратегийн орд газрууд болон дэд бүтцийн салбарт үндсэн төслүүдийн хөгжлийн талаарх гүнзгий судалгаа хийх, олон нийтийн өмнө тодорхой тайлан илтгэл гаргах боломжгүйд хүрсэн байжээ. Иймд популист зорилгоор ээлжит сонгуулийн өмнө УИХ-ийн гишүүд «Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай» хуулийг шинээр яаралтайбатлав. Энэ хууль гарснаар ихэнх гадаадын хөрөнгө оруулагчдыг цочроосон байна [6].  

Намын зарчим баримталсан «цэвэрлэгээний» практикийн дүнд бий болсон намын оппозици нь үйл ажиллагааны явцдаа засгийн газрыг байнга эсэргүүцэж, унагах оролдлогуудыг аливаа нөхцлөөс үл хамааран үргэлж хийдэг. Жишээлбэл, 2012 оны парламентын сонгуулийн дүнгээр, АН-ын эрх барьсан Н.Алтанхуягийн засгийн газрын 2 жилийн ажлын хугацаанд МАН нь сөрөг хүчний байр суурь эзэлснээс болж, нийт 6 удаа гишүүнийг, 2 удаа ерөнхий сайдыг огцруулах санал тавьж эсэргүүцсэн байна. Эдгээр асуудал авч хэлэлцэхийн тулд нийт 94 ажлын өдөр зарцуулсан нь парламентын нэг удаагийн чуулганы хугацаанаас 1,5 дахин илүү цаг зарцуулагдав.

Монголын улс төрийн амьдралын салшгүй хэсэг бол бизнес бүлэглэлүүд буюу «олигархчуудын» нөлөө огцом ихсэж, тэдгээрийн ашиг сонирхол нь нийгэм, төр, нам зэрэг олон нийтийн ашиг сонирхлоос ч илүү зонхилох сөрөг хандлагатай нь ажиглагддаг[7].   

Парламент болон засгийн газрын гишүүний суудалд тэмүүлэх баячуудын гол зорилго нь ач холбогдол бүхий төрийн томоохон шийдвэрийг гаргахад биеэр оролцон «томрох» хүсэл, үүгээр дамжуулан өөрийн бизнесийн ашиг сонирхлыг лоббидох, хувь хүний эрхээ дархлаажуулан хамгаалах зорилго юм. Бизнес бүлэглэлүүдийн институтчлалын байгуулалтыг нам дотоорх фракцууд гардан бий болгож, фракци болгон нь өөрийн гишүүддээ засгийн газар болон төрийн бусад байгууллагуудад нэвтрүүлэхийг оролдоно. Жишээ нь, Н.Алтанхуягийн кабинетийн бүтцэд орчин үеийн Монголын түүхэнд анх удаа нийт 17 гишуун орсон. Үүний шалтгаан нь ээлжит сонгуульд ялсан АН-ын доторх бүх фракцуудын тавьсан шаардлага, амбицийг хангахын тулд  ийм кабинет бүрдэв.

Ялангуяа 2000 оны дундаж үеэс Монголд уул, уурхайн салбар эрчимтэй хөгжиж оргилдоо хүрэх үеэр төрийн томоохон албан тушаалын төлөө хурцтай тэмцэл явагдаж эхэлсэн. Тендерын зохион байгуулалт, лицензи олголт, татварын хураамж, төсвийн хөрөнгийн хуваарь зэргийг хариуцдаг төрийн институтуудын ач холбогдол өссөн нь улсын эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт ихээхэн хэмжээгээр орж, ашигт малтмалын экспортоос нэмэгдсэн үлэмж орлоготой холбоотой байв. Улс төрийн намуудын санхүүжилт, сонгуулийн суртачилгаа, нийт намуудын бүрхэг үйл ажиллагаа ийм байдалд хургэсэн. Хэдийгээр Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлалд улс төрийн намуудын санхуугийн үйл ажиллагаанд хяналт тавих тухай зорилтыг заасан ч гэсэн, практик дээр бодит байдал өөр байна[8]. Улс төрийн намууд сонгуулийн бэлтгэл үйл ажиллагааны санхүүжилтийн тухай тайлан, мөн ээлжит сонгууль хоорондох ажлын талаар тайланд анхаарал ер нь тавьдаггүй. Төрийн ямар ч хяналтгүй, дурын санхүүжилттэй явагдаж байгаа баян иргэд, найз нөхөд эсвэл бизнесийн түншийн нэрийг дэмжих сонгуулийн сурталчилгаа нь эрх мэдлийн дээд шатанд улс төрийн бизнес бүлэглэлүүдийг сэргээн нөхөх буюу шинээр бий болгох үндсэн механизм шууд болж байна. Түүнээс гадна, мажоритар системын[9] онцлог гэвэл, тухайн нэр дэвшигч нь зөвхөн өөрийн нутаг дэвсгэрийг төлөөлдөг учир намын санхүүжилтийг улам нарийсгах шаардлага гарснаар сонгуулийн сурталчилгаа хэд хэдэн жижиг кампанид хуваагдаж, нэр дэвшигч нь зөвхөн өөрийн ялалтыг хангахын төлөө тэмцсэнээрээ давхар намдаа ялалт байгуулна.        

Улс төрийн эрх мэдэл, томоохон бизнес хоер нягт уялдаа холбоотой нэг урсгалын чиглэл байдагийн тод илрэлийг дараах тоон үзүүлэлтээс харж болно. УИХ-ын 6 дахь чуулганыгишүүдийнхувийн хөрөнгийн нийт хэмжээ 2012 оны байдлаар Монгол улсын ДНБ-ий 7,6 хувьтай тэнцсэн.[White 2013] Өөрөөр хэлбэл, Монголын улс төрийн намууд нь намын институтуудээр дамжуулан өөрийн ашиг сонирхлоо хангах зорилготой нөлөө бүхий бизнес бүлэглэлүүд болон хувь хүмүүст хууль ёсны формал халхавч болж байна.    

Нам доторхи бизнес бүлэглэлүүдийн ноёрхлын үр дүнд намын дотоод дэг журмын түвшин үлэмж буурсан. Хувийн ашиг сонирхлоо дээдлэн намын  фракцууд нь намын дээд байгууллагуудзарчим болон хөтөлбөрүүдийг зөрчиж байна. АН-аас дэвшсэн УИХ-ын гишүүд намын дотоод дэг журмын алдагдал үүсгэх хэмээн шалтгааныг нэрлэн тэр үед АН-ын дарга асан Н.Алтанхуягийг ерөнхий сайдын суудлаас огцруулахдаа ихэнхи нь саналаа өгсөн нь гол шалтгаан болсон [10].

Үндэсний хэмжээний том төслүүдийн хувьд (нүүрсний Таван Толгой, зэс олборлох Оюу Толгой зэрэг орд газар) бизнес бүлэглэлүүдийн зүгээс харилцан бие биенээ «унагах» тактик өргөнөөр хэрэглэгдэж байгаа нь тус төслүүдийн хэрэгжилтийн бүтээлч үйлдэлийг зогсооно. Үүний шалтгаан нь бүлэглэлүүд улс орны эдийн засгийн ач холбогдолтой эх сурвалжид өөрийн өрсөлдөгчдийг ойртуулах дургүйд оршино. Фракци хоорондын харилцааны ийм загварыг гадаадын хөрөнгө оруулагчидтайгаа ч хэрэглэдэг туршлага тогтсон нь томоохон төслүүдийн ашиглалтын талаар тэдгээр нь монголын талаас алдаатай эсвэл зориуд худал «сигнал»-ыг (дохио) байнга авдаг. Үүнээс гадна, гадаадын компаниудтай өмнө байгуулсан гэрээг цуцлахын тулд нийгмийн саналыг өөрийн хийж байгаа үйлдэлдээ итгүүлэхийн тулд геополитикийн, эх оронч лоозон эрчимтэй ашиглана.           

Түүнчлэн улс төр, эдийн засгийн чухал асуудлаар шийдвэр гаргах үйл явц нь транспарент бус буюу нээлттэй бус шинжтэй. Албан ёсоор бол Монголын хууль тогтоомжид шийдвэр гаргах тодорхой механизм заасан байдаг, үүнд асуудал болгоныг олон нийтийн хэлэлцүүлгээр авч хэлэлцэн, нийгмийн экспертиз гаргах ёстой. Харин практик дээрээ шийдвэр гаргах үйл явцыг нөлөө бүхий улс төр, бизнес бүлэглэлүүдийн гарт шилжүүлж, тэдгээр нь формал бус хэлэлцээ, тохиролцоонд хүрэхдээ хувийн хэлхээ холбоо, санхүүгийн эх үүсвэр ашигладаг.         

Ингэснэээр популизмын аргаар сонгуулийн суртачилгааг явуулах гол хэрэгсэл болгон эрчимтэй ашиглах таатай нөхцөл бүрдэнэ. 2008, 2012 оны УИХ-ын сонгуулийн сүүлчийн суртачилгаанд олон нийт, сонгогчидын «санаагаар тоглох» тод оролдлогууд ажиглагдаж, мөн үүний дотор «электорат авилгалын» хэрэгсэл өргөнөөр ашигласан.        

2008 оны парламентын сонгуулийн үеэр хоёр гол нам (МАН, АН) өөрийн сонгогчиддоо мөнгө тараах амлалт өгч, МАН нь – 1 хүнд 1,5 сая төгрөг бол, АН нь – 1 сая төгрөг тус тус амалсан байв. Ийм амлалтын цаана, улс төрчдийн хэлснээр, гол эх үүсвэр нь уул, уурхайн салбараас олох ашигт найдсан нь тэр үед тус салбар оргил цэгтээ хүрч байжээ[11]. Түүнчлэн «электорат авилгалын» жишээг дахин тэмдэглэвэл, 2012 оны сонгуулиас өмнө Монгол улсын «Хүний хөгжил» сангаас иргэн бүрт сар болгон 21 мянган төгрөгийг тэр үеийн С.Батболдын засгийн газраас тараасан явдал орно [12].

Дээр авч үзсэн эрх мэдэл, түүнийг тогтоон барихын төлөө тэмцлийн механизмууд нь төрийн институтуудыг сулруулж, улмаар бизнес бүлэглэлүүд, зарим улс төрчдийн гарт хэрэгсэл болгодог. Энэ нь цаашлаад улс төрийн үйл явцад авилгалын хувь хэмжээг өсгөж, төрийн бодлогын ашигтай бус байдлыг гүнзгийрүүлж, үүний дотор нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдэхэд хүндрүүлнэ.  

Иймд ардчиллын байгуулалтын тод амжилтанд хүрсэн ч, орчин үеийн Монголын улс төрийн үйл явцын агуулга, мөн чанар нь ардчиллын хөгжлийн онолчдын төгс загвараас хол байна. Монголын улс төрийн амьдралын онцлох талыг тэмдэглэвэл, түгээмэл «непотизм» (албан тушаалаа хууль бус байдлаар ашиглаж ойрын хамаатан садангаа нөлөө бүхий албан тушаал дээр тавих) ажиглагдаж,  нийгмийн ашиг сонирхол нь хувийн буюу бүлэглэлийн чанартай агуулгаар солигдож байна. Энэ бүхний үр дүнд улс орныг хүчтэй, хариуцлагатай тэргүүнээр удирдуулан ерөнхийлөгчийн засаглалтай улс болгон хувиргах уриа дэлгэрч байна. [Родионов 2012: 226].

 

Ашигласанматериал:

1.    Батчимэг М. 2014. Необходимо изменить Конституцию, которая «производит» фракции - Монголия сегодня, 21.10.

2.    Гольман М.И. 2013. Монголия. Демократы снова у власти – Азия и Африка сегодня. С. 11-16.

3.    Родионов В.А. 2012. Президентская власть в политической системе Монголии - Вестник Бурятского государственного университета. Серия «Философия, социология, политология, культурология». C. 223-227.

4.    Dierkes J., Jargalsaikhan M. Mongolian Election: Bumpy Road, but Heading in the Right Direction Доступ: http://www.asiapacificmemo.ca/mongolian-election-bumpy-road-but-heading-in-the-right-direction хаягаарорж үзнэ үү (17.01.2015шалгав)

5.    Fish S. 2001. The Inner Asian Anomaly: Mongolia’s Democratization in Comparative Perspective - Communist and Post-Communist Studies. № 3. P. 323-338.

6.    Reeves J. 2011. Mongolia’s Environmental Security - Asian Survey, Vol. 51, № 3. P. 453-471.

7.    Rossabi M. 2005. Modern Mongolia. From Khans to Commissars to Capitalists. Los Angeles.-London: University of California Press, 2005. 397 p.

8.    Sabloff P. 2002. Why Mongolia? The political culture of an emerging democracy - Central Asian Survey. №21. P. 19–36.

9.    White B. The Wealth of Parliament Redux: What's It Worth?  http://www.themongolist.com/blog/parliament/79-the-wealth-of-parliament-redux.html хаягаар оржүзнэүү(17.01.2015 щалгав)

 



[1] Монгол Улсын Ундсэн хууль, 1992 оны 1 дугээр сарын 13-ний одор. http://mongolnow.com/law1.html хаягаар орж үзнэ үү (17.01.2015 шалгав)

[2] Монголын сайтууд еронхий сайд Н.Алтанхуягт хандсан УИХ-ын гишуун, экс-сайд Х.Баттулгын нээлттэй захидлыг нийтлуулсэн. http://news.mongolnow.com/?p=3532 хаягаар орж үзнэ үү (17.01.2015 шалгав)

[3] Монгол Улсын Ундсэн хууль, 1992 оны 1 дугээр сарын 13-ний одор. http://mongolnow.com/law1.html хаягаар орж үзнэ үү (17.01.2015 шалгав)

[4]Мон тэнд.

[5]NationalSecurityCouncilrejectsGovernmentsdraftproposalonTavantolgoiIA.http://www.business-mongolia.com/mongolia/2011/09/15/national-security-council-rejects-governments-draft-proposal-on-tavantolgoi-ia/ хаягаароржүзнэ үү (17.01.2015 шалгав)

 

[6] The law on foreign investment regulation to be amended. http://english.news.mn/content/104744.shtml хаягаар орж үзнэ үү(17.01.2015 шалгав)

[7]Монголын нийгэмд бизнес булэглэлуудийн тэргуунууд нь албан бусаар «олигархчууд» гэж нэрлэгддэг.

[8] Монгол улсын үндэсний аюулгуй байдлын үзэл баримтлал – Монгол улсын Гадаад харилцааны яамны албан есны сайт. http://www.mfat.gov.mn хаягаар оржүзнэ үү (17.01.2015 шалгав)

[9]2012 оны парламентын сонгуулийн сурталчилгааны явцад сонгуулийн холимог систем хэрэглэгдэхээс гадна, Монголд сонгуулийн зовхон мажоритар систем ашиглагдаж ирсэн.

[10]Кто станет следующим Премьер-Министром? 2014. – Монголия сегодня, 07.11.

[11] Монголия: что стоит за обещаниями о «Дарах Родины» и «Драгоценной доле». http://www.owasia.ru/mongolia-pressa_2008+M55ca7d50188.html#1 хаягаар орж узнэ үү(17.01.2015 шалгав)

[12] С 1 апреля начнут выдачу наличных денег и акции. 2012. – Монголия сегодня, 27.02.